Онцгой байдлын албанд шагналын хур буусан энэ өдөр олон албан хаагч цол нэмлээ.
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Бадамын Баттулга хугацааны дэд хурандаа цолоор, ОБЕГ-ын ГТТГ-ын ой, хээрийн түймэртэй тэмцэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Сүхбаатарын Галтзул, стандарт, норм, нормативын хяналт хариуцсан мэргэжилтэн, ахмад Нарангийн Хишигбаатар, барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Чимэдын Отгонтөгс, НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн Улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Пүрэвдоржийн Элбэгсайхан нарын 15 алба хаагч хугацааны хошууч цолоор, Хангалт үйлчилгээний ангийн Шуурхай ажлын автомашины хэсгийн дарга, ахлах дэслэгч Дангаасүрэнгийн Бадрах, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ёодномжамцын Баярмаа, Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн зохицуулагч-галын шинжээч, ахлах дэслэгч Энхтайваны Ууганбаяр нарын 23 алба хаагч хугацааны ахмад цолоор, ОБЕГ-ын БЗХАГ-ын гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Ган-Өлзийгийн Ган-Эрдэнэ, Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн техникийн бэлэн байдал хариуцсан инженер, дэслэгч Жагарын Энхтуяа нарын 45 алба хаагч хугацааны дэслэгч цолоор шагнагдлаа.
Харин ОБЕГ-ын ГУСГ-ын сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Дулмаагийн Бат-Эрдэнэ, ГЭУГ-ын дарга, хошууч Дэмбэрэлнямын Баасансүрэн нарын дөрвөн алба хаагч хугацааны өмнө дэд хурандаа цолоор, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Батмөнхийн Чинбат, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ахлах зохицуулагч, ахмад Гантулгын Цэнгэлхүү нар хугацааны өмнө хошууч цолоор, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, ахлах дэслэгч Жадамбаагийн Лхагважаргал, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч Цэвээний Гансүх, ОХУ-ын Иргэний хамгаалалтын академийн сонсогч, ахлах дэслэгч Аюушийн Батболд нар хугацааны өмнө ахмад цолоор, ОБЕГ-ын ЗУГ-ын бичиг хэрэг-нууцын эрхлэгч, дэслэгч Норовын Болормаа, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч Ганбаатарын Мөнхсайхан, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн салааны захирагч, дэслэгчЦэрэндашийн Ганзориг нар хугацааны өмнө ахлах дэслэгч цолоор, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн холбоо зарлан мэдээлэл хариуцсан оператор, дэд ахлагч Базаррагчаагийн Батдэлгэр хугацааны ахлагч цолоор, ОБЕГ-ын СХХОГ-ын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн нярав, дэд ахлагч Мөнхбатын Энхзул хугацааны өмнө ахлагч цолоор шагнагдсан юм.
Мөн НОБГ-ын Хан-УУл дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч Самбуугийн Шинэбаяр, Нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч Бүрнээбаатарын Одбаяр, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн дуудлага хүлээн авагч Ариунбаатарын Уранчимэг нарын долоон алба хаагчийг шинээр ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, дэд ахлагч цол олгов.
Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар ОБЕГ-ын ЗУГ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Дашдоржийн Нацагдорж, ГУСГ-ын гамшгаас хамгаалах сургалт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Болдбаатарын Отгон, БЗХАГ-ын гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Түвдэндоржийн Зориг нарын долоон алба хаагчийг шинээр офицерийн бүрэлдэхүүнд оруулж, дэслэгч цол олголоо.