Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар бороо, зарим газар мөндөр орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, үдээс хойш түр зуурын бороо орно, дуу цахилгаантай, салхи 6-11 м/с, борооны өмнө түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ, 27-29 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15,16-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороонд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд 12х50 метрийн хэмжээтэй ашигладаггүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 06:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан.
ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Даланжаргалан сум, Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алаг тогоо” ХХК-ийн хашаанд нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 23:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Есөнбулаг багийн “Хаяа худгийн хонхор дэрс” гэдэг газар өвс хураадаг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ны өдрийн 14:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан, 2 дугаар багийн 1 дүгээр гудамжинд зуны амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 10:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороонд тагтан дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 13:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 00:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /24 настай, эрэгтэй/ баруун гар түлэгдсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 27 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Ат гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 05:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 35 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 16 иргэн, Төв аймгийн Батсүмбэр сумын 19 иргэн, нийт 52 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч орон нутгийн 16 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 52 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.10-ны өдрийн 19:56 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.11-ний өдрийн 17:35 цагт цурманд оруулсан.
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хорооны “Хараацай” зуслангийн хойд ууланд ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 15:24 цагт хүлээн авч НОБГ-ын 50 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.11-ний өдрийн 20:10 цагт унтраасан.
4.Үйлдвэрлэлийн осол:
Ахуйн осол, гэмтэл: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу багийн 15 дугаар гудамжинд иргэн Б жорлонгийн нүхэнд унаж нас барсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /45 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хорооны “Ахмад”-ын хороололд 9 дүгээр давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 00:24 цагт хүлээн авч тус НОБГ-ын Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн О /20 настай, эмэгтэй/-г эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Уст тохой багийн иргэн А /62 настай, эмэгтэй/ 07.10-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон өмсөж явсан 2 гутал нь Ховд голын эргээс олдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 15:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын усанд, орон нутгийн 60 иргэн, 13 техник хэрэгсэлтэйгээр голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Булган аймгийн Баяннуур сум, Шар тал багийн “Бага-Агьт” гэдэг газар Туул голын усанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат иргэн Т /27 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 21:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, ар гэрийн 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр, Булган аймгийн Дашинчилэн сумын 5 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр, Баяннуур сумын 4 иргэн, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн Орхон сум, Бэлэндалай багийн “Оросын тохой” гэдэг газар иргэн О /22 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 13:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 10 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.11-ний өдрийн 14:30 цагт осолдсон газраас нь 600 метр газраас олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
6.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ малчин Б-гийн 1 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.03-ны өдрийн 17-1405 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР