Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд зэрэгт ажиллаж байна

GJ1A8831.jpg

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал даргын зөвлөлийн гишүүд болон газар, хэлтсийн дарга нарт албаны бэлтгэл, бэлэн байдлаа ханган ажиллах, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, их халалтын улмаас хуурайшилтын зэрэг нэн аюултай түвшинд хүрсэн тул эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, гэрээт харуул, морин эргүүлийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг үүрэг чиглэл өгсөн.

Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч  2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

scroll to top