Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 25-27 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21, 22-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт иргэн Ц-гийн эзэмшлийн 17-96 ДГА улсын дугаартай ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 10:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 02:55 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн “Таримлын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 18:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 36 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 16:50 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 37 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Марзын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ 07.01-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 11 иргэн 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.07-ны өдөр унтраасан боловч 07.17-ны өдөр дахин ассан тухай дуудлагыг 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 42 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Аврах тусгай ангийн 12 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 70 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 74 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хүдэр-Овоо” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 49 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 49 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 20:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 20 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 69 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 57 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 60 иргэн, нийт 98 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 14:50 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.11-ний 17:35 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 45 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 07.16-ны өдрийн 10:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 69 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Арслангийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 10:32 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн Естийн рашааны “Орц-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 300 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэ сум, Чулуут багийн “Ар матах-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 13 иргэн, нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэй, 10 морьтойгоор унтраахаар ажиллаж байна.
Увс аймгийн Малчин сум, Баянмандал багийн “Хүүрийн хээ” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ аянга бууж ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Хээрийн түймэр: Булган Гурванбулаг сум, Хөгнө багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:35 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 07.16-ны өдрийн 08:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Тэшиг сум, Харгал багийн “Сүүжийн-Адаг” гэдэг газар “Эг”-ийн голын усанд тус сумын харъяат иргэн О /23 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 завь, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.17-ны өдрийн 16:30 цагт осолдсон газраас зүүн зүгт 3 км газраас цоцгсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Дорнод аймгийн Баян-Уул сум, Эрээн багийн “Зүрхэн-Арал” гэдэг газар Онон голын усанд Улаанбаатар хотын харъяат иргэн Д /40 настай, эргэтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 01:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, тус аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.17-ны өдрийн 12:30 цагт осолдсон газраас нь зүүн зүгт 3 км газраас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР