Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчид, галыг унтраахад оролцож буй иргэдийн хэрэгцээнд 32,2 сая төгрөгийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн тусламжийг үзүүллээ. Тусламжийн хүрээнд 6 тонн мах, хатаасан болон лаазалсан мах, бээлий хувцас хэрэглэлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн /2017.07.18 / Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өглөө.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын 10 гаруй мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид эхний ээлжинд 32,2 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүнийг түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын албан хаагч, энэ үйл ажиллагаанд оролцож буй иргэдийн хэрэгцээнд ийнхүү нийлүүлж тусламж үзүүлж байна” гэв.
Тодруулбал “Тайж групп” ХХК 10 сая төгрөг, “Мах маркет” ХХК 5 сая төгрөг, “Дархан меат фүүдс” ХХК 5 сая төгрөг, “Сүхбаатар мах маркет” ХХК 3 сая төгрөг, “Монгол мах экспо” ХХК 2 сая төгрөг, “Траст трейд” ХХК 2 сая, “Саян-Уул” ХХК 2 сая, “Хүнс комплекс” ХХК 1 сая төгрөг, “Хатан сүйх” ХХК 1.2 сая төгрөг, “Монгол фүүд” ХХК 1 сая төгрөгийн махан бүтээгдэхүүний тусламж үзүүлэв.