Иргэдийн хандивыг түймрийн голомтод хүргэх цуваа хөдөллөө

20205697_1693952480633613_861237094_o.jpg

Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цугларсан энэхүү хандив тусламжийн бараа материалыг ойн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх цуваа өчигдөр орой Онцгой байдлын ерөнхий газраас хөдөллөө.

Тус цуваа нь Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр суманд гарсан ой хээрийн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад 60 гаруй төрлийн эд материал болох хувцас хэрэглэл, хоол хүнсийг хүргэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top