Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Дундговь, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 27-29 градус дулаан байна.
Төлөв байдал: 21, 24-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Тариалан сум, Тавантолгой багийн Цагаан чулуут гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 11:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сум, 9 дүгээр багийн Буянт хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн “Таримлын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 18:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 36 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 16:50 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 06:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 42 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 54 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 17:52 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Марзын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ 07.01-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 45 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 20:45 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 107 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 114 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 42 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хүдэр-Овоо” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын ангийн Мандал сум дахь салбарын 10 алба хаагч, мөн Салхит салбарын 10 алба хаагч, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 78 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 12:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 20:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 20 алба хаагч, орон нутгийн 66 иргэн, нийт 87 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн 62 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 105 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн 51 алба хаагч, орон нутгийн 31 иргэн, нийт 132 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 16:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 40 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 70 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Арслангийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 34 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 10:30 цагт цурманд оруулан 07.19-ний өдрийн 21:00 цагт бүрэн унтрааж, Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.
Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн Естийн рашааны “Орц-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 300 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэ сум, Чулуут багийн “Ар матах-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 13 иргэн, нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэй, 10 морьтойгоор унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР