Энхийг сахиулагчид хандивын аянд нэгдэв

GJ1A2575.jpg
Онцгой байдлын албыг дэмжих олон нийтийн хандив тусламжийн аянд энхийг сахиулагч нэгдээд байна.
Өнөөдөр Хойд Судан улсын Дарфур муж дахь Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан UNAMID энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргийн хээрийн 2-р шатны эмнэлгийн 8-р ээлжийн хурандаа Г.Наранхүү захирагчтай багийн бүрэлдэхүүн сэтгэлийн хандив 680,000 мянган төгрөг илгээлээ.
Энэхүү сэтгэлийн илгээмжийг  тус багт үүрэг гүйцэтгэж байгаа ахлагч Б.Сүрэнжавын аав бэлтгэл дэд хурандаа Ц.Батбаяр гэргийн хамтаар Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад хүлээлгэн өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
scroll to top