Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн,  зүүн аймгуудын нутгийн хойд болон говийн аймгуудын нутгийн өмнөд  хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23, 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр хална.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн хойд талд  60 айлын байранд иргэн Б-гийн тагтан дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 12:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд жорлон, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 04:26 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн “Таримлын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 18:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 36 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 16:50 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 06:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 42 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 54 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 17:52 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Марзын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ 07.01-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 45 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 20:45 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 107 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 114 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 42 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хүдэр-Овоо” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын ангийн Мандал сум дахь салбарын 10 алба хаагч, мөн Салхит салбарын 10 алба хаагч, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Ар матах-Уул” гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 95 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 78 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 12:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум,  Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30  км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 20:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 20 алба хаагч, орон нутгийн 66 иргэн, нийт 87 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.20-ны өдрийн 18:00 цагт унтраан тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, ЗХ-ний 120 дугаар ангийн 62 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 105 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, 1 автомашин, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 1 автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, ЗХ-ний 326 дугаар ангийн 51 алба хаагч, орон нутгийн 31 иргэн, нийт 132 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 16:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 40 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 70 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн Естийн рашааны “Орз-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 300 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 41 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сум, Чулуут багийн “Өвөр матах-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч ажиллаж 07.20-ны өдрийн 08:00 цагт унтраасан. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нарын ахалсан ажлын хэсэг түймэр унтраахаар ажиллаж байгаа алба хаагчдад хүнс, хувцас хэрэглэл хүргэх, түймрийн нөхцөл байдалтай танилцах, Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Өвөр матах-Уул” гэдэг газар түймэр унтраахаар ажиллаж байсан АТА-ийн 5 алба хаагчийг Улаанбаатарт авч ирэх зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгээр Улаанбаатар-Сэлэнгэ-Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Өвөр матах-Уул”-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэгийг 07.20-ны өдрийн 11:39 цагаас 19:10 цагийн хооронд үйлдсэн.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хараа  багийн “Тахилтын даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан 29-51 ДАХ улсын дугаартай суудлын автомашин, 32-33 ДАР улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 07:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашины төмөр эд ангид хавуулагдан гэмтсэн иргэн Б /54 настай, эрэгтэй/-г гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн тус сумын эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top