683.470.089 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна

GJ1A2957.jpg

Гал түймрийг унтраахад зориулж иргэдээс 2017.07.21-ний өдрийн 18.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 692 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 683.470.089 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна.

Өнөөдөр  Монголын залуучуудын холбооны Сөүл хот дахь залуучуудын холбоо, Том Гуанжау хотын Монголын залуучуудын нийгэмлэг хамтран 1,000,000 төгрөг, мөн 1,750,000 төгрөгийн хорт утааг шүүгч маскын хамт  илгээлээ. Түүнчлэн АНУ-ын Лос Анжелес хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын холбооны 100 орчим аж ахуй нэгж, хувь хүн хамтран хандивын аян өрнүүлж  12,600,000 төгрөг цуглуулснаа илгээжээ. Илгээмжийг ОБЕГ-ын удирдлагад УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар гардуулан өгсөн юм.

БНХАУ-д сурч, амьдарч байгаа Монголчуудын “Эв нэгдэл ба эх орон групп” болон Өвөрмонголчуудаас түймэр унтраахад зориулж бензин хөрөө, гар чийдэн, үлээгч аппарат зэрэг багаж хэрэгслийг  гардууллаа.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олноос нэг өдрийн цалин болох 2,721,000 төгрөгийг, Хаан банкны хамт олон 7,703,900 төгрөгийг 3,172,000 төгрөгийн багаж хэрэгслийн хамт гардуулан өгөв.

 

 

 

“Акима ХХК”-ийн 1-р хорооллын 32-н буудалд үйл ажиллагаа явуулдаг салбараас 160 ширхэг гал унтраах цохиурыг бэлэглэсэн бол “Premium concrete” бетон зуурмагийн компанийн зүгээс хөдөлмөр хамгааллын 20 ширхэг гутлыг хандивлалаа.

Мөн Улаанбаатар Элит болон Эмпати  олон улсын дунд сургуулиас мөнгөн хандиваар аянд нэгдэж байгаагаа илэрхийлэн Мэхмэт Элий болон Вэесэл Акчай нар хандивыг ОБЕГ-т хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


scroll to top