Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймгуудын нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 25-27 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-26-нд төвийн аймгуудын ихэнх, баруун, зүүн болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 19:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Гоцын дээд хэсгийн 1 дүгээр гудамжинд 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 09:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 40 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 52 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 17:52 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Байшинт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 108 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 41 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.21-ний өдрийн 11:40 цагт түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Марзын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ 07.01-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 45 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 20:45 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Аврах тусгай ангийн 12 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 107 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 114 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 42 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хүдэр-Овоо” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын ангийн Мандал сум дахь салбарын 10 алба хаагч, мөн Салхит салбарын 10 алба хаагч, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Ар матах-Уул” гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 95 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Аврах тусгай ангийн 19 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, ЗХ-ний 186 дугаар ангийн 20 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 115 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 12:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 50 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 34 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, ЗХ-ний 120 дугаар ангийн 62 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 212 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, ЗХ-ний 326 дугаар ангийн 51 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 113 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 16:00 цагт цурманд оруулан 07.21-ний өдрийн 22:20 цагт бүрэн унтрааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 4 иргэн 07.17-ны 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн Естийн рашааны “Орз-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 300 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 9 ажилтан, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.21-ний өдрийн 13:45 цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
4.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ширхэнцэг багийн “Суварга” гэдэг газар Улаанбаатар хот-Мандал сумын чиглэлд зорчиж явсан 56-16 УНА улсын дугаартай “Пажеро” загварын суудлын автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 02:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн У /25 настай, эмэгтэй/ нас барж, М /37 настай, эрэгтэй/, У /26 настай, эмэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны үзүүлэн Мандал сумын жижүүрийн эмчид шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хэрлэнгийн пост орох замын зорчих хэсэгт 21-37 БРА, 67-07 БРА улсын дугаартай Портер загварын 2 автомашин мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 21:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн А /36 настай, эмэгтэй/, Ө /60 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн дүүргийн нэгдсэн эмнэлгийн жижүүрийн эмчид шилжүүлэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн “Ачит” нууранд /сумаас хойд зүгт 70 км-т/ УВХ 39-08 улсын дугаартай “Истима” загварын суудлын автомашин нуурын усанд живсэн тухай дуудлагыг 2017.07.22-ны өдрийн 07:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, суудлын автомашиныг “Ачит” нуурын эргээс дотогш 150 м-т живсэн байсныг 18:30 цагт татан гаргаж жолооч М-д хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн Яруугийн голд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ 44-49 ЗАН улсын дугаартай Ланд-80 загварын суудлын автомашин суусан тухай дуудлагыг 2017.07.23-ны өдрийн 01:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, суудлын автомашиныг голоос татан гаргаж жолооч П-д хүлээлгэн өгч аюулгүй болгосон.
6.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ малчин О-гийн 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.22-ны өдрийн 17-1488 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР