Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дорнод, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 29-34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, Түр зуурын бороо орно, Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 25, 26-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр), 3 дугаар багийн 10 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 14:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлдын газрын  Гал унтраах, аврах 46 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Хайлаастын “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 08:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 22:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 02.05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд иргэн Ц-гийн эзэмшлийн 97-99 УНА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дудлагыг 07.23-ны өдрийн 07:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргирйн 31 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 05:28 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хашаанд жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн 6 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 40 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 52 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 17:52 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Байшинт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 108 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 41 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.23-ны өдрийн 09:03 цагт бүрэн унтраан, Хан хэнтийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Марзын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ 07.01-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 45 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.23-ны өдрийн 09:30 цагт бүрэн унтраан, тус сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Аврах тусгай ангийн 12 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 107 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 114 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 42 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хүдэр-Овоо” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын ангийн Мандал сум дахь салбарын 10 алба хаагч, мөн Салхит салбарын 10 алба хаагч, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.23-ны өдрийн 11:30 цагт бүрэн унтраан, “Хангайн бүргэд” ХХК-ийн захиралд хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Ар матах-Уул” гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 95 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Аврах тусгай ангийн 19 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, ЗХ-ний 186 дугаар ангийн 20 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 115 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 12:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 50 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 34 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, ЗХ-ний 120 дугаар ангийн 62 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 212 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.23-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраан тус сумын Байгаль орчны улсын байцаагчдад хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 4 иргэн ажиллаж 07.23-ны өдрийн 19:19 цагт бүрэн унтраан тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн Естийн рашааны “Орз-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 300 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 9 ажилтан, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.21-ний өдрийн 13:45 цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Шар-Ус багийн “Хоёрын гарам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Орхон голын усанд Орхон аймгийн харъяат Ч /17 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 18:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, ар гэрийн 7 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top