Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай аймгуудын нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 7-12 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 6-11 м/с. 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 16-18 м/с ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Баян-Улаан хороололд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр), Хэрлэн багийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 14:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 19:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 80 алба хаагч, “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын ангийн Мандал сум дахь салбарын 11 алба хаагч, мөн Салхит салбарын 10 алба хаагч, нийт 177 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 29 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Ар матах-Уул” гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 95 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч ажиллаж, 07.25-ны өдрийн 17:25 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 94 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 12:00 цагт цурманд оруулан 07.25-ны өдрийн 20:45 цагт бүрэн унтрааж Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.
4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгонд түр зуурын аадар бороо орсны улмаас үер бууж хүүхэд урсаж алга болсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 16:45 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 22 алба хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, 29 дүгээр ангийн 16 алба хаагч, нийт 38 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн А /40 настай, эмэгтэй/, С /4 настай, эрэгтэй/, А /5 настай, эмэгтэй/ нар үерийн усанд нас барсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч, 3 айлын гэр бүрэн урсаж, 10 айлын гэр нурж, усанд автсаныг аюулгүй болгон ажилласан.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Сайхан сум, Ундрах багийн “Нарийн хүрэмт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 24 км-т/ “Орхон” голд иргэн Б /42 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР