Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 23-28 градус, Алтайн өвөр говиор 33-38 градус, говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 10:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 21:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 20:16 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Хангал сум , Сөрт багийн “Дуганы горхи” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, нийт 23 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 80 алба хаагч, нийт 177 хүн, 11 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.26-ны өдрийн 09:44 цагт цурманд оруулсан. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын ангийн Мандал сум дахь салбарын 11 алба хаагч, мөн Салхит салбарын 10 алба хаагч, 1 автомашинтай түймэр унтраахаар ажиллаж байсан бүлгийг 07.26-ны өдрийн 02:30 цагт голомтоос буулгасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 29 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.26-ны өдрийн 15:30 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэр унтраахаар ажиллаж байсан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдийг 07.26-ны өдрийн 15:30 цагт Мадал сумын Түнхэл багийн Эрээн дэв гэдэг газрын түймэр лүү шилжүүлсэн. Орон нутгийн 20 иргэнийг түймрийн голомтоос буулгасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Ар матах-Уул” гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 95 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч ажиллаж, 07.25-ны өдрийн 17:25 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
4.Зам тээврийн осол:
Автозамын осол: Төв аймгийн Баян-Өнжүүл сум, Бараат багийн “Тэрэгт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/ “Улаанбаатар-Дундговь аймгийн” чиглэлд зорчиж явсан 66-02 УНТ улсын дугаартай суудлын автомашин 90-47 УНЦ улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 00:24 цагт хүлээн авч тус аймгйин Онцгой байдлын газрын 5 алба хаагч 1 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Д /55 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Архангай аймгийн Булган сум, Баянбулаг багийн “Сангын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км-т/ тус аймгийн харъяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ Тамир голын усанд осолдсон тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 17:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагаа зохион байгуулахаар очсон боловч орон нутгийн 3 иргэн цогцсыг уснаас гаргасан байсан тул аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Булган аймгийн Сайхан сум, Ундрах багийн “Нарийн хүрэмт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 24 км-т/ “Орхон” голд иргэн Б /42 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 20 иргэн, 10 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР