Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус,  Говь болон зүүн аймгуудын нутаг, Алтай өвөр говь, Орхон-Сэлэнгийн саваар 32-37 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, оройдоо түр зуурын бороо орно, салхи баруун өмнөөс 7  -12 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ, 32-34 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8 дугаар сарын 1, 3-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Тээг хороололд иргэн Г-гийн эзэмшлийн 87-95 УБВ улсын дугаартай ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 16:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулгансумын 3 дугаар  багт4 ханатай гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 15:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 19:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд иргэн Б-гийн амбаар, хашаа, иргэн П-гийн жорлон хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 12:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 18:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд эзэнгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 02:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд иргэн Ш-ийн 93-00 УБН улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 11:23 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 11:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид” зуслангийн “Задгайд” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 11:32 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд эзэнгүй, ашигладаггүй барилга шатаж байна гэсэн дудлагыг 07.29-ний өдрийн 12:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн авто сэлбэгийн дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Орхон сумын Халиун  багийн “Нарийний гол” гэдэг газар /сумын төвөөс  зүүн зүгт 110 км-т / ойн  түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 17:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 47 хүн, 4 техник хэрэжгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Моностойн-Ам” гэдэг газар /тус аймгийн Шарын гол сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 иргэн, Хонгор сумын 4 иргэн, нийт 23 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Харгантын хүн чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч орон нутгийн 11 иргэн, 1 автомашинтай унтаахаар  ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 38 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, нийт 47 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.26-ны өдрийн 09:44 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.27-ны өдрийн 11:30 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Хужирт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 16 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, /тус тосгоны Эрээн дэв гэдэг газрын түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид шилжин ажиллаж байна/ орон нутгийн 41 иргэн, 1 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Буянт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, /Тус тосгоны Эрээн дэв гэдэг газрын түймрийг унтрахаар ажиллаж байсан алба хаагчид шилжин ажиллаж байна/ 1 автомашинтай, орон нутгийн 10 иргэн, 1 автомашинтай, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Хадын булаг багийн “Хажуу”  гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 19:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 31 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 07.30-ны өдрийн  04:00 цагт бүрэн унтраасан.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг  багийн нутаг “Цагаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30км-т/ Улаанбаатар-Говь-Алтай аймгийн Шарга сумын чиглэлд зорчиж явсан 56-70 УНБ улсын дугаартай Хово загварын хүнд даацын ачааны автомашин онхолдож, 3 иргэн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5  алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан 2 эрэгтэй, 1 эмэгтэйн цогцсыг гаргаж /нэр, нас, хаяг тодорхойгүй байна/ аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 07.29-ний өдрийн байдлаар дээрх иргэдийн /нэр, нас, хаяг/ тодроогүй.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт 78-12 УБӨ улсын дугаартай суудлын автомашин авто замын хажуу руу унаж, автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 09:33 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн иргэн С /26 настай, эмэгтэй/-ийг гаргаж ГССҮТ-д, иргэн Б /59 настай, эрэгтэй/ иргэн Ц /58 настай, эмэгтэй/, иргэн Н /6 настай, эмэгтэй/ нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлэн НТТТ-д тус тус шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top