Аврах ажиллагааны дадлага сургуулилт явагдлаа

20424333_1410870908997038_2623287008254312795_o.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр ангиуд, Эрэн хайх, аврах ангийн аврах бүлгийн аврагч, гал сөнөөгчдөд урсгал болон тогтмол усанд сэлэх, аврах ажиллагаа явуулах анхан, дунд, ахисан шатны мэдлэг олгох дадлага сургалт батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу амжилттай явагдлаа.

Сургалт тус аймгийн Дархан сумын 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Хараа гол болон Каталон /хиймэл нуур/, Сэлэнгэ аймгийн Ерөө гол дээр зохион байгуулагдсан юм.

Сургалтаар уснаас нэрвэгдэгчийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гүний шумбалт, аврах завиар иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг дадлагыг хийсэн бөгөөд усанд сэлэлтийн анхан шатны сургалтанд 20 албан хаагч, дунд шатны сургалтанд 32 албан хаагч, ахисан шатны буюу гүний шумбалтын сургалтанд 9 албан хаагч хамрагдаж нийт 61 албан хаагч усны ослын үед ажиллах чадвар дадлыг эзэмшиж, мэдлэг ур чадвараа бататгалаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top