Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Алтай өвөр говиор 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур 15-17 м/с хүрч ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 8 дугаар сарын 1-4-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн “Шар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 13:35 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 12:17 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

 

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 07:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

 

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Орхон сумын Халиун  багийн “Нарийны гол” гэдэг газар /сумын төвөөс  зүүн зүгт 110 км-т / ойн  түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 17:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 47 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.30-ны өдрийн 09:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Моностойн-Ам” гэдэг газар /тус аймгийн Шарын гол сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.30-ны өдрийн 06:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Харгантын хүн чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их-Ажир” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, нийт 31 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.26-ны өдрийн 09:44 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.27-ны өдрийн 11:30 цагт цурманд оруулж 07.28-ны өдрийн 12:00 цагт тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Орон нутгийн 4 иргэн цурмыг манаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Хужирт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 16 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 41 иргэн, нийт 49 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Буянт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Алтан уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 44 иргэн, нийт 57 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Гурванбулаг сум, Хөгнө багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:35 цагт, цурамнаас дахин ассан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 21:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 66 хүн, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.29-ний өдрийн 23:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top