Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Булган, Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 градус дулаан байна.
Төлөв байдал: 2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 3, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
2.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Архангай аймгийн Тариат сумын Алтай багийн “Сөрчин давааны Хар цохионы шил” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 40 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23:15 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Нарийны гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 110 км-т / ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 17:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 24 хүн, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.30-ны өдрийн 09:00 цагт цурманд оруулж, 07.31-ний өдрийн 12:50 цагт бүрэн унтрааж, багийн Засаг дарга, Байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгсөн.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Моностойн-Ам” гэдэг газар /тус аймгийн Шарын гол сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.30-ны өдрийн 06:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсагын нуруу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Харгантын хүн чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их-Ажир” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, нийт 31 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.26-ны өдрийн 09:44 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.27-ны өдрийн 11:30 цагт цурманд оруулж 07.28-ны өдрийн 12:00 цагт тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Орон нутгийн 4 иргэн цурмыг манаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Хужирт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 16 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 41 иргэн, нийт 49 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Буянт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Алтан уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 44 иргэн, нийт 57 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багийн “Дөрөвтийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 23 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 18:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:35 цагт, цурамнаас дахин ассан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 21:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 49 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.29-ний өдрийн 23:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзий-өндөр багийн “Биндэръяа хөх нуур” гэдэг газар /аймгаас 240 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ иргэн А /21 настай, эрэгтэй/ 07.31-ний өдрийн 19:00 цагт морьтой нуурын усанд живсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, цагдаагийн 1 алба хаагч, орон нутгаас 3 хүн, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд хүүхэд жорлонд унасан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 14:24 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Н /1 нас 4 сартай, эмэгтэй/ хүүхэд жорлонд унаж нас барсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР