Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Алтайн өвөр говь болон Орхон Сэлэнгийн саваар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, түр зуурын бороо орно, дуу цахилгаантай, салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 3, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд баруун, төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Объектын түймэр:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Зуун ламын агуй” гэдэг газар иргэн А-гийн эзэмшлийн 33-68 УББ улсын дугаартай зорчигч тээврийн автобусны дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 17:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Архангай аймгийн Тариат сумын Алтай багийн “Сөрчин давааны Хар цохионы шил” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 63 иргэн, нийт 73 хүн, 33 техник хэрэгсэлтэй ажиллаж 08.01-ний өдрийн 16:41 бүрэн унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Тээл багийн ”Тэрэмийн даваа“ гэдэг газар /сумын төвөөс  баруун урд зүгт 40 км-т / ойн түймэр гарсан дуудлагыг 08.01-ний өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, 3 мотоцикльтойгоор унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Тээл багийн “Намнан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба, орон нутгийн 15 иргэн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Моностойн-Ам” гэдэг газар /тус аймгийн Шарын гол сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.01-ний өдрийн 17:00 цагт унтрааж тус сумын Байгаль хамгаалагчд хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсагын нуруу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Харгантын хүн чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их-Ажир” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай унтраахаар ажиллаж байна. Орон нутгийн 8 иргэн, 1 автомашинтай ажиллаж байсан бүлэг 08.01-ний өдрийн 06:00 цагт түймрийн голомтоос буусан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 58 хүн, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.26-ны өдрийн 09:44 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч орон нутгийн 41 иргэн, 2 автомашинтай цурмыг манаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Хужирт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 16 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 62 иргэн, нийт 70 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Буянт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин  багийн “Тангуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/  07.31-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 16 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Тарни багийн  “Улаан булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 18:20 цагт хүлээн авч тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хараа-Инвест” ХХК-ийн 10 хүн, “Мортир” ХХК-ийн 10 хүн, Мод боловсруулах үйлдвэрийн 15 хүн, нийт 35 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Алтан уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 44 иргэн, нийт 57 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багийн “Дөрөвтийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 23 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 18:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 44 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.01-ний өдрийн 10:30 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:35 цагт, цурамнаас дахин ассан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 21:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 31 иргэн, нийт 55 хүн, 6 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.29-ний өдрийн 23:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Булган аймгийн Могод сум, Баянгол  багийн “Түлээ“ гэдэг газар  /сумын төвөөс баруун урд  зүгт 7 км-т/ Ө-4802700”, У-103007’00” 08.01-ны өдрийн 02:01 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ийн газар хөдлөл бүртгэх Булан салбараас 08.01-ний өдрийн 08:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баянхонгор аймгийн Баянговь сум, Өлзий-өндөр багийн  “Биндэръяа хөх нуур” гэдэг газар /аймгийн төвөөс 240 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ аймгийн Заг сумын харъяат иргэн А /21 настай, эрэгтэй/ 07.31-ний өдрийн 19:00 цагт морьтой нуурын усанд живсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, орон нутгийн 3 иргэн, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.01-ний өдрийн 12:45 цагт нуурын эргээс 35 метр, 5 метрийн гүнээс  цогцсыг олж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top