Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотын зүүн хэсгээр болон Булган, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын зарим газраар, зүүн айммгуудын зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн аймгуудын зүүн хэсгээр 18-23 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 26-31 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төв, зүүн, говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
2.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянголын ”Хүйтэн түрүүний-Ам“ гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 100 км-т / ойн түймэр гарсан дуудлагыг 08.04-ний өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 3 ажилтан, орон нутгийн 4 иргэн, нийт 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 21:57 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсагын нуруу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 08.03-ны өдрийн 10:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Харгантын хүн чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 12:15 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их-Ажир” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, нийт 24 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 14:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Тангуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ 07.31-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017 08.05-ны өдрийн 19:50 цагт түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 59 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.26-ны өдрийн 09:44 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж 08.04-ний өдрийн 21:10 цагт цурмыг “Хувьцаа” ХХК-ийн захиралд хүлээлгэн өгсөн. байна. Түймэр унтраахаар ажиллаж байсан орон нутгийн 20 иргэн, 1 автомашинтай цурмыг манаж, Онцгой байдлын албаны алба хаагчидийг “Тайлч”, “Буянт”-ын түймэр лүү шилжүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 41 иргэн, нийт 83 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.27-ны өдрийн 11:30 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Хужирт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 16 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 93 иргэн, нийт 100 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 16:29 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Буянт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Дархан-Уул аймгийн 8 алба хаагч, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 16:29 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Хүдэр-Овоот” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний 15:40 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 42 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Улаан булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 18:20 цагт хүлээн авч НОБГ-ын 25 алба хаагч, орон нутгийн 52 иргэн, нийт 77 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Алтан уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, орон нутгийн 44 иргэн, нийт 63 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 16:48 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
3.Мал амьтны гоц халдварт өвчин:
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Гүн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Увс аймгийн Зүүнговь сумын харьяат малчин Б-гийн 10 үхэрт малын гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д хүргүүлсэн, шинжилгээний хариу гараагүй байна. Тус сумын малын эмчийн 08.03-ны өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэн-Ус багийн “Цагаан хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ малчин Б-гийн 3 үхэрт 08.01-ний өдөр мал, амьтаны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.03-ны өдрийн 17-1542 дугаар шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум, Тариат багийн “Улаан сайгын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т/ малчин Д-гийн нохой мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.02-ны өдрийн 17-351 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР