Аврагчид усны дадлага сургуульд хамрагдав

20770277_337559603336647_5345664652502258779_n.jpg

Аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Эрэн хайх, аврах бүлгийн бүрэлдэхүүний дунд “Уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалт, дадлагыг Тайшир сумын “Гэгээн нуур”-т амжилттай зохион явууллаа.

Уг сургалтаар уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг хэрэглэх заавар, таван метрийн гүний шумбалт, завь жолоодох болон иргэдийг тээвэрлэх зэрэг сургалт, дадлагыг эзэмшлээ.

Мөн газрын офицер бүрэлдэхүүн усны мандлын анхан шатны сэлэлтүүдийг сурах дадлагыг эзэмшив. Сургалтад Онцгой байдлын газрын нийт 20 гаруй алба хаагч хамрагдав.

Говь Алтай аймгийн хувьд томоохон гол, нуурт иргэд осолдох тохиолдол их байдаг тул уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аврагчдын дунд тогтмол явуулах, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд сургалт, дадлагын зорилго оршиж байгаа юм.

Энэ жилийн хувьд тус аймагт дөрвөн иргэн санамсар, болгоомж алдсаны улмаас гол усанд осолдож аврагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

scroll to top