Монгол Улсын Их Хурлаар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Батлан хамгаалахын багц хуулиудыг баталсантай холбогдуулан Онцгой байдлын байгууллага нь цэргийн байгууллага болон хуульчлагдсан.
Онцгой байдлын байгууллага нь цэргийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэг болсноор цэргийн нийтлэг дүрмүүдийг даган мөрдөж, алба хаагчдын эрх зүйн байдал, эдийн засгийн болон нийгмийн баталгаа нь Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус баталгаажсан юм.
Ийнхүү Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийг цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байсан.
Харин ОБЕГ-ын даргын тушаалаар өргөсөн тангарагаа давтан, Төрийн дуулал дуулах хүндэтгэлийн ажиллагааг албаны хэмжээнд сар бүрийн 15-нд зохион байгуулахаар тогтсон.
Энэ уламжлал ёсоор өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт бие бүрэлдэхүүн цэргийн тангарагаа давтах ажиллагаа өнөөдөр боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.