2017-2018 оны хичээлийн жилд Хууль сахиулахын их сургуулийн магистрын хөтөлбөрт алба хаагчийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Элсэн суралцах хүсэлт гаргасан алба хаагчдын дэлгэрэнгүй бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт ирүүлнэ үү.
Сургалтад хамрагдах албан хаагчид нь тухайн мэргэжлээр бакалаврын боловсрол, түүнтэй дүйцүүлэх боловсрол эзэмшсэн, тухайн байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан офицер байх, дипломын голч дүн 3,0 (80%) дээш байна.
Элсэгчид зарлагдсан сэдвээс сонгон авч 10 хуудас бүхий эссэг Хууль сахиулахын их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартын дагуу бичсэн байна.
Жич: Хууль сахиулахын их сургуулийн “Магистр, докторын сургалтын журам”, зарлагдсан сэдэв, стандарт болон бусад мэдээллийг тус Их сургуулийн leu.gov.mn цахим хуудаснаас авна уу.
ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР