Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг-2 Завхан аймагт ажиллалаа. Ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан ажиллаж байна.
Ажлын хэсэг аймгийн онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсон, комиссын үйл ажиллагаатай танилцав.
Завхан аймгийн хувьд зуншлага оройтож, нийт нутгийн 75 хувь гандуу, гантай байгаагаас бэлчээрийн даац багтаамж нийт нутгаар хэд дахин хэтрэх, өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байгааг ажлын хэсэгт танилцууллаа. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар аймгийн засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын захирамжийн дагуу төв суурин болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгүүдийг томилон ажиллуулсан байна.
Ажлын хэсэг гандуу байгаа говийн зургаа, хойд чиглэлийн долоо сумдад ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, зөвлөмж өгч ажилласан. Ажиллах үеэрээ сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийлгэж шаардлагатай үед дайчлагдан ажиллах хүн, хүч тээврийн хэрэгслийн томилгоо хийж бэлтгэлийг хангуулсан гэдгээ ажлын хэсгийхэнд танилцууллаа гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.