Улсын иргэний хамгаалалтын газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Ахмадууд 1994 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж УИХГ-ын Ахмадын хороог анх байгуулж тэргүүлэгч гишүүнээр 5 хүн, Ахмадын хорооны даргаар бэлтгэл дэд хурандаа Р.Лувсансамбууг сонгож баталжээ.
Улсын иргэний хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны даргаар Р.Лувсансамбуу 1994-1996 он, Ө.Пүрэвжав 1996-1998 он, М.Алтансүх 1998-2001 он, Г.Махбариад 2001-2005 он, Б.Жанчив 2005-2008 он, Г.Дамдинсүрэн 2008-2009 он, Д.Хишигбаатар 2009-2013 он, Ж.Цогтоо 2014 оноос хойш ажиллаж байжээ.
ОБЕГ-ын Ахмадын хорооны бүх гишүүдийн 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр Д.Хишигбаатар, Ч.Нямаа, Н.Нансал, Т.Бадрал, О.Ганхуяг Ж.Цогтоо, Ц.Батбаяр, П.Дамдин, Б.Жанчив нарыг сонгож 2012 онд Бүх гишүүдийн хурлаар дээрхи ахмадууд Удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдсон байна..
Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны бүх гишүүдийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар ОБЕГ-ын Ахмадын хороог шинээр зохион байгуулж удирдах зөвлөлийн гишүүдэд Б.Булган, Ч.Батчулуун, О.Ганхуяг, Р.Даваажав, Я.Ишжамц, С.Цогтбаатар, Ж.Цогтоо нарыг сонгож, удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлаас Ж.Цогтоог ахмадын хорооны удирдах зөвлөлийн даргаар сонгож ажиллуулсан байна.
Ахмадын хорооны дүрмийг шинэчлэн батлуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хороо нь өөрийн гишүүддээ үйлчилдэг, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэг зорилготой Төрийн бус байгууллага мөн.
Ахмад настны тухай хууль, Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны А/21 дугаар тушаалаар “Ахмадын сан байгуулан ажиллах журам”-ыг батлан мөрдүүлж ахмад настанд үзүүлэх хүндэтгэл, хөнгөлөлт, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх түшиглэсэн байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа жилээр төлөвлөн хэрэгжүүлж байна.
Ахмадын хороо 230 гаруй гишүүнтэй үүнээс удирдах зөвлөлийн гишүүнээр 7 хүн, Хяналтын зөвллөийн гишүүнээр 3 хүн сонгогдон ажиллаж байгаа бөгөөд хорооны нийт гишүүдийг аравтын системд шилжүүлэн 23 аравт зохион байгуулан аравтын дарга нарыг нь томилон ажиллуулж байна.
—————оОо————–
АХМАДЫН ХОРООНЫ ҮҮРЭГ
1.ОБЕГ-аас тэтгэвэрт гарсан ахмад настны судалгаа гаргаж тэдэнтэй байнга холбоо харилцаатай байж сэтгэл санааны дэмжлэг туслалцаа үзүүлэх.
2.Хорооны гишүүд болон ахмад настнуудад хуулийн хүрээнд халамж үйлчилгээнд хамрагдаж байгаа байдалд судалгаа дүгнэлт гаргаж шаардлагатай асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх
3.Цагаан сарын шинийн нэгэн, ахмадын баяр, онцгой байдлын байгууллагын болон бусад тэмдэглэлт өдрүүдийг тохиолдууан ахмад настанд хүндэтгэл үзүүлэх болон бусад зохион байгуулалттай арга хэмжээнд ахмадын төлөөлөл оролцуулах.
4.Ахмадын хорооны гишүүдийн өндөр мэргэжил, ур чадвар, хүч бололцоонд тулгуурлан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх шинэ залуу боловсон хүчнийг халамжлан хүмүүжүүлэх, ажил албанд нь сургаж дадлагжуулахад дэмжлэг үзүүлэх.
5.Гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч, тэдний үүсгэл санаачлагыг дэмжих, тэдэнд хууль тогтоомжийн хүрэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх.
6.Ахмад настан, гишүүдийн байгуулсан хөдөлмөрийн амжилт, гавьяат үйлсийг алдаршуулах, хөхүүлэн дэмжих талаар санаачлагатай ажиллах.
7.Ахмадын сан байгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
8.Ахмад настанд тохиолдсон баярт үйл явдал, гачигдал зовлон, хүндрэл бэрхшээлийн үед үндсэн байгууллагын төлөөлөл оролцуулах.
9.Ахмад настан, гишүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж Сангийн зөвлөл, хорооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх.
10.Ахмадын хорооны үйл ажиллагааны болон сангийн хөрөнгө, гишүүдийн татвар, хандивын зарцуулалтын тайланг жил бүр гаргаж гишүүдэд болон холбогдох газруудад тайлагнах.
———оОо———–
Ахмадын хорооны гишүүнд тооцох шалгуур үзүүлэлт:
- Ахмадын хорооны дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн ахмад настан байна.
- Гишүүний татвараа төлсөн байна.
- Ахмадын хорооноос зохион байгуулсан арга хэмжээнд хүндэтгэлтэй хандаж, идэвхитэй оролцох.
- Онцгой байдлын ерөнхий газрын төв аппаратад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад настан байх.
- Ахмадын хороонд гишүүн элсүүлэх, чөлөөлөх асуудлыг Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
- Гишүүдэд “Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны гишүүн мөн” гэсэн үнэмлэх олгоно.
————-оОо————-
“Ахмадын алдар” хүндэт тэмдэг олгох журам
- Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдэгийг Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр олгоно.
- “Ахмадын алдар” хүндэт тэдэгээр Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын баяр, Онцгой байдлын байгууллагын өдрийг тохиолдуулан хорооны тэргүүний гишүүдийг шагнаж урамшуулна.
- “Ахмадын алдар” хүндэт тэмдэгийн дагалдах мөнгийг Ахмадын хорооны гишүүдийн татвар, хандивын хөрөнгөөс гаргана.
- Ажил төрлийн холбоотой бусад байгууллагын ахмад настнуудыг “Ахмадын алдар” хүндэт тэмдэгээр шагнавал дагалдах мөнгийг тодорхойлолт ирүүлсэн байгууллага хариуцна.
————-оОо————-
Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүд: / Зураг/’
- Ахмадын хорооны удирдах зөвлөлийн дарга, хурандаа Ж.Цогтоо
- Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа С.Цогтбаатар
- Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа Ч.Батчулуун
- Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа О.Ганхуяг
- Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа Б.Булган
- Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа Я.Ишжамц
- Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хошууч Р.Даваажав
ОБЕГ-ын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар батлав.
ОБЕГ-ЫН АХМАДЫН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ
№ | Гишүүдийн овог нэр | Хариуцах ажил үүрэг |
1 | Ж.Цогтоо |
|
2 | Ч.Батчулуун |
|
3 | Б.Булган |
|
4 | О.Ганхуяг |
|
5 | Р.Даваажав |
|
6 | Я.Ишжамц |
|
7 | С.Цогтбаатар |
|
————-оОо———–
ОБЕГ-ын ахмадын хорооны удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр тогтоолын хавсралт
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨХИЙ ГАЗРЫН АХМАДЫН ХОРООНЫ “ШИЛДЭГ АРАВТ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго: Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль,ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэн Ахмадын хороо түүний анхан шатны нэгж болох Аравтуудын үйл ажиллагаа, идэвхи санаачлагыг өрнүүлэн ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, хүндэтгэл, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, санал хүсэлтэд анхааралтай хандан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг тогтмолжуулахад чиглэгдэнэ.
Нэг.Аравтуудаас зохион байгуулах ажил
- Аравтын гишүүдийн дэлгэрэнгүй судалгаа гаргаж, тэдний амьдралын түвшинг тодорхойлох, эрх ашгийг хамгаалах, дэмжлэг тусламж үзүүлэх арга хэлбэрийг судалж ахмадын хороонд бодит мэдээлэл өгч байх.
- Аравтын гишүүдээс Ахмадын хорооны санхүүгийн чадавхийг дээшлүүлэх талаар тодорхой санал санаачлага гарган хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байх
- Аравтын гишүүдийн дунд хамтач, нөхөрсөг бие биенээ хүндэтгэх уур амьсгалыг бүрдүүлж ахмад настнуудын өмнө тулгарсан хүндрэл бэрхшээл, баярт үйл явдлыг хуваалцаж бие биеэндээ туслах, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах.
- Аравтын гишүүдийн санал хүсэлтийг анхааралтай судалж холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлсэн байх
- Түшиглэсэн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах
- Ахмадын хорооноос зохиосон уралдаан тэмцээн, тойрон аялал, амралт, сувилал, ахмад настнуудыг алдаршуулах зэрэг арга хэмжээнд аравтын гишүүдээ идэвхитэй оролцуулах
Хоёр: Дүгнэх журам
- Аравтын дарга нар ажлын тайлангаа жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор Ахмадын хороонд ирүүлнэ.
- Аравтуудаас ирүүлсэн тайлан, ахмадын хорооны бүртгэл судалгааг үндэслэн аравтуудын ажлыг дүгнэж Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Шилдэг аравтыг тодруулна.
- Шилдэг аравтаар шалгарсан хамт олныг эх орны дурсгалт газруудаар аялуулах, нөхөн сэргээх сувилалд үнэ төлбөргүй амраах зэргээр шагнаж урамшуулах бөгөөд Шилдэг аравтын даргыг Ахмадын хорооны тусгай шагналаар шагнана.
- Шагналын зардлыг Ахмадын сангаас гаргана
———–оОо————-
Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооноос мэдээлж байна
Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны бүх гишүүдийн 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тайлан сонгуулийн хурлаас Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Цогтоо, Б.Булган, Ч.Батчулуун, О.Ганхуяг, Р.Даваажав, Я.Ишжамц, С.Цогтбаатар нарыг улируулан сонгож ажиллуулахаар тогтсон болно.
- Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар Ахмадын хорооны 2019 оны үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
АХМАДЫН ХОРООНООС 2019 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ
№ | Арга хэмжээний нэр | Хугацаа | Хариуцах эзэн |
Нэг: Зохион байгуулалтын ажил | |||
1 | Ахмадын хорооноос 2019 онд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах | 1-р сард | Ж.Цогтоо
Удирдах зөвлөл |
2 | Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурал 4 удаа зохион байгуулах | Улирал бүр | Ж.Цогтоо
Удирдах зөвлөл |
3 | Ахмадын сангийн хөрөнгийг зарцуулах тооцоо гаргаж батлуулах | 1-р сард | Ж.Цогтоо
сангийн зөвлөл |
4 | Цагаан сар, ахмадын баяраар ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх асуудлыг Ахмадын сангийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх. | 2,9-р сард | Ж.Цогтоо
Зөвлөлийн дарга, гишүүд |
5 | Ахмад настнууд болон тэдгээрийн ар гэрт тусламж үзүүлэх асуудлыг сангийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх | Тухайн үед нь | Сангийн зөвлөл,
Ж.Цогтоо |
6 | Ахмадын хорооны ажлын тайлан, сангийн хөрөнгийн зарцуулалтын тооцоо гаргаж ОБЕГ-ын даргад танилцуулах | 6,12-р сард | Ж.Цогтоо |
7 | Ахмадын хорооны тайлангийн хурал зохион байгуулах | 10-р сард | Удирдах зөвлөл
Ж.Цогтоо |
Хоёр.Байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажил | |||
1 | Олон Улсын болон Монгол Улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх. | 2,3-р сард | ОБЕГ,
Ахмадын хороо |
2 | Зөвлөх мэргэжилтнээр ажиллах ахмадуудын бүртгэл судалгааг шинэчлэн мэдээллийн санд оруулах. | 1-р улиралд | Ж.Цогтоо
ЗУГ |
3 | Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойд зориулсан ном бичих, зурагт хуудас хэвлүүлэх ажилд оролцох | Эхний хагас жилд | Ахмадын хороо
Ажлын хэсэг |
4 | Зөвлөх мэргэжилтний багийн 2020 оны ажлын төлөвлөгөө гаргаж байгууллагын болон ахмадын хорооны ажлын төлөвлөгөөтэй уялдуулах | 11,12-р сард | С.Цогтбаатар
Ж.Ганбаатар |
5 | Улсын нөөцийн салбаруудын удирдах ажилтнуудад мэргэжлийн зөвлөгөө өгөх | 4,5-р сард | Ж.Амарсанаа
П.Батаахүү |
6 | Аймгийн Иж бүрэн сургууль, КШС-д зөвлөх мэргэжилтний багийн гишүүдийг оролцуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгүүлэх. | жилд
2 аймаг, 2 дүүрэгт |
С.Цогтбаатар
Ж.Ганбаатар |
7 | Нийслэлийн ГХС-ын төвийн багш, мэргэжитнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх | 2,3-р улиралд | Зөвлөх баг, С.Цогтбаатар |
8 | Онцгой байдлын албаны ахмад, дунд, залуу 3 үеийн чуулга уулзалт зохион байгуулахад оролцох | 6-р сард | Ахмадын
хорооны удирдах зөвлөл |
Гурав. Ахмад настны нийгмийн хамгааллын талаар: | |||
1 | Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх:
-Билгийн тооллын хаврын тэргүүн сар, цагаан сарын баярыг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулах -Олон улсын ахмадын баярыг тэмдэглэх арга хэмжээг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулах -Ахмадын хорооны гишүүн 4 хүний ахмадын алдар тэмдэглэх -Ахмад настнуудыг шагнаж урамшуулах, шагналд тодорхойлох |
1-р сард
9,10-р сард
2.10-р сард 2,10-р сард |
ОБЕГ-ын удирдлага,
Ахмадын хорооны удирдах зөвлөл
—“—-
Удирдах зөвлөл —-“—- |
2 | Ахмад настнуудыг амралт, сувилалд амруулах хуваарь гаргаж ОБЕГ-ын даргаар батлуулан мөрдөх. | 4,9 сард | Ж.Цогтоо
Сангийн зөвлөл |
3 | Хүнд өвчтэй ахмад настан болон, зарим ахмад настны ар гэрт тусламж үзүүлэх | Тухайн үед | Ж.Цогтоо
Сангийн зөвлөл |
4 | Нийтийн халаалтгүй байшин, гэрт амьдарч байгаа ахмад настанд түлш худалдан авахад нь зориулж мөнгөн тусламж үзүүлэх. | 2,10-р сард | Сангийн зөвлөл, ахмадын хороо |
5 | Ахмадын хорооны гишүүдийг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээнд хамруулах | 2-р улиралд | Ахмадын хороо,
Байгууллагын эмч |
Дөрөв. Ахмад настны амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажил | |||
1 | Галын байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан “Цасны баяр” өдөрлөг зохион байгуулах | 1-р сард | Ж.Цогтоо
Б.Булган |
2 | Ахмад настнуудын дунд 2017 оны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах
-Шатар, даамын тэмцээн – Теннис, дардасын тэмцээн -Шагай харвах, хөзөр, даалууны тэмцээн |
2-р сард 4-р сард 11-р сард |
С.Цогтбаатар Ж.Цогтоо О.Ганхуяг |
3 | Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Эхчүүдийн алдар” сэдэвт өдөрлөг зохион байгуулах | 3-р сард | Ж.Цогтоо
Р.Даваажав |
4 | Эх орны түүх, соёлын дурсгалт газраар тойрон аялал зохион байгуулах:
-Төв аймгийн Ээж хадын чиглэлд -Сэлэнгэ аймгийн Ээж мод-Алтанбулаг- Сайханы хөтлийн чиглэлд -Дорноговь аймгийн Хамрын хийдийн чиглэлд -Хөвсгөл аймаг-Хатгалын чиглэлд -Тэрэлж-шар хойлойн чиглэлд хусны шүүс уух, далийн ягаан цэцгэнд суух аялал -“Халх гол 80 жил” тойрон аялал зохион байгуулах -Хархорин-Архангай-Хоргын чиглэлд тойрон аялал хийх |
4-р сард
5-р сард 6-р сард
7-р сард 5-р сард
8-р сард 9-р сард
|
Б.Булган
Ж.Цогтоо Я.Ишжамц
С.Цогтбаатар О.Ганхуяг
Ж.Цогтоо Ч.Батчулуун
|
5 | -ОБЕГ, Ахмадын холбоо, Монгол хурандаа нийгэмлэээс зохион байгуулах уралдаан тэмцээнд ахмадын баг бэлтгэж оролцуулах | 1,2-р улиралд | Ж.Цогтоо |
Тав.Бусад ажил | |||
1 | -Ахмадын хорооны гишүүдийн амьжиргааны түвшингийн судалгаа гаргах.
-Аравтын дарга нартай семинар хийх |
1-2-р сард
1-р сард |
Ж.Цогтоо
Аравтын дарга нар |
2 | Ахмадын хорооны гишүүдийн 2019 оны татвар хурааж дансанд төвлөрүүлэх | 1,2-р улиралд | Аравтын дарга нар |
3 | -Ахмадын хорооны албан бичиг, тогтоолын хэвлэмэл хуудас хийлгэх
-Ахмадын хорооны гишүүний үнэмлэх, хүндэт тэмдэгийн үнэмлэх хэвлүүлэх, -Ахмадын алдар хүндэт тэмдэг, тэмцээний шагналын өргөмжлөл захиалж хийлгэх. |
1-р улиралд
|
Ж.Цогтоо Р.Даваажав
|
4 | Шилдэг Аравт шалгаруулах болзолт уралдааныг дүгнэх | 12-р сард | Удирдах зөвлөл |
5 | Ахмадын хорооны санхүүгийн тайлан, тэнцэл гаргах | 1.7-р сард | Ж.Цогтоо
Л.Сүрэнжав |
Ахмадын хорооны аравтын дарга нарын семинар болов
Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны 2019 оны ажлын төлөвлөгөөний дагуу Аравтын дарга нарын семинарыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж аравтын дарга 21 хүн оролцов.
Аравтын дарга нарын семинарын үеэр Ахмадын хороо болон, 21 Аравтаас 2018 онд зохиосон ажлыг дүгнэв.
“Шилдэг аравт” шалгаруулах болзолт уралдааныг 21 үзүүлэлтээр дүгнэхэд хурандаа Ч.Хүрэлтогоо даргатай аравт Шилдэг аравтаар шалгарч Ахмадлын хорооны өргөмжлөл, мөнгөн шагнаалаар шагнагдав.
Удаах байранд дэд хурандаа С.Гямнансүрэн даргатай аварт шалгарч Өргөмжлөл мөнгөн, шагшналаар шагнагдлаа.
Ахмадын хорооноос 2019 онд зохион байгуулах арга хэмжээ, гишүүдийн амжиргааны бүртгэл судалгааг нарийвчлан гаргах, ахмадын хорооноос зохиох ажилд идэвхитэй оролцуулах, ойрын үед зохион байгуулах ажлын талаар хугацаатай үүрэг даалгаврыг хорооны удирдах зөвлөлийн дарга Ж.Цогтоо өгөв.
- Цасны баяр тэмдэглэв
-Галын байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан Хандгайт дахь цанын баазад 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ахмадын хорооны гишүүд цасны баяраа тэмдэглэв.
Цасны баярын арга хэмжээний үеэр Олс таталтын тэмцээн, Уулын оргилд авирах тэмцээн зохион байгуулав.
Олс таталтын тэмцээнд хурандаа Б.Булган ахлагчтай багийн хамт олон түрүүлж, хурандаа М.Сүхбаатар ахлагчтай баг 2 дугаар байранд шалгарч, Ахмадын хорооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Уулын оргилд авирах тэмцээнд хурандаа М.Сүхбаатар ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, дэд хурандаа С.Баатарсүрэн ахлагчтай баг удаах байр эзэлж Ахмадын хорооны өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдав.
Ахмадын хорооны гишүүд өдөрлөгийн ажиллагаанд идэвхитэй оролцож цэвэр агаарт идэвхтэй амралт хийлээ.
4.Ахмадууд Заалны хөл бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцов.
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Галын байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Заалны хөл бөмбөгийн тэмцээнд Ахмадын хорооны Хурандаа Цогтбаатар, Д.Цогтгэрэл дасгалжуулагчтай, спортын мастер Д.Дэлгэрмаа ахлагчтай баг Тэргүүн байр эзэлж Цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
- Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэв.
Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сарын шинийн нэгний баярыг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага Ахмадын хорооноос Ахмад настнуудаа 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Ахмадын хорооны гишүүд 190 хүн оролдцож Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян, Дэд дарга хурандаа Ц.Ганзориг нар оролцож баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.
Ахмадын хорооны гишүүн 98 настай Г.Пандаан болон 80 насны ойгоо тэмдэглэж байгаа П.БЯМБАЖАВ, Л.БЯМБАЖАВ нарт хүндэтгэл үзүүлж ОБЕГ-ын даргын гарын бэлэг алд цэнхэр хадаг, Өргөмжлөл, Мөнгөн шагнал гардуулав. Мөн 80-аас дээш настай 15 ахмад настан болон 70, 60 нас хүрч байгаа ахмадуудад ада цэнхэро хадаг мөнгөн шагнал гаруулж хүндэтгэл үзүүлэв,
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ахмад настан Д.Бэгзжав, Г.Пүрэвжал, Х.Ганбаатар нарыг Онцгой байдплын албаны төлөө 1-р зэргийн медалиар шагнав.
Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн хурандаа С.Цогтбаатар, Я.Ишжмц, Аравтын дарга Ч.Гомбосүрэн нарыг, Ахмадын хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдэгээр ахмад ажилтан П.Бямбажав, Л.Бямбажав, М.Жаргалсайхан, Б.Батцогт, Д.Дэлгэрмаа нарыг шагнаж урамшуулав.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ахмадын хорооны 190 гаруй гишүүд идэвхитэй оролцож Онцгой аялгуу хамтлагийн уран сайханчид Л.Базарраднаа, СТА Ч.Жанцан, Ц.Баасан, Д.Сүхбат, нарын уран сайханчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, цагаан сарын хүндэтгэл ёслолын ажиллагаа өргөн дэлгэр сайхан болж Ахмад настнууд дуулж хуурдаж, бүжиг наадам хийж, сэтгэлийн үгээ ярилцаж байгууллага, хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлж Ахмад настнуудын сэтгэл санаа өндөр сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.
- Аравтын дарга нарын семинар хийв.
Ахмадын хорооны Аравтуудын дарга нарын семинарыг 01 сарын 10-ны өдөр зохион байгуулж Ахмадын хорооноос өнгөрсөн онд зохиосон ажлын дүнг танилцуулж, Аравтуудын дунд зарласан “Шилдэг аравт” шалгаруулах болзолт уралдааны дүнг танилцуулав.
Тус семинарт 24 аравтын дарга оролцож Ахмад настны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, онцгой байдлын ерөнхий газрын тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, 2018 онд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөний талаар танилцуулж Аравтын дарга нараас хийж гүйцэтгэх ажлын талаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.
- Цасны баяр зохион байгуулав.
Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсан өдөр, Галын байгууллагын 96 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Ахмадын хорооны гишүүдийн дунд “Цэвэр агаар эм” сэдэвт цасны баярыг зохион байгуулах удирдамж гарган ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар батлуулав.
Цасны баяыг 01 дүгээр сарын 13-ны өдөр Жаргалант дахь сувилалын ойролцоо зохион байгуулж уг арга хэмжээнд Ахмадын хорооны гишүүд 50 гаруй хүн оролцож Олс таталтын тэмцээн Уулын оргил булаацалдах тэмцээн зохион байгуулж , цан чаргаар гулган, явган алхах зэргээр чөлөөт амралт зохион байгуулав.
Олс таталтын тэмцээнд хурандаа С.Цогтбаатар ахлагчтай баг 1-р байр, хурандаа Ч.Хүрэлтогоо ахлагчтай баг 2-р байр эзлэв.
Мөн Уулын оргил булаацалдах тэмцээнд хурандаа С.Мягмаржав ахлагчтай баг 1-р байр. Дэд хурандаа С.Баатарсүрэн ахлагчтай баг 2-р байр эзлэв.
Дээрх тэмцээнүүдэд 1,2-р байр эзэлсэн баг тамирчдад Ахмадын хорооны Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасныг Ахмадын хорооны удирдах зөвлөлийн дарга Ж.Цогтоо гардуулан өгч баг тамирчид болон өдөрлөгийн ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа ахмадууддаа баяр хүргэв.
Эмэгтэй гишүүддээ хүндэтгэл үзүүлэв
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооноос эмэгтэй гишүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулав.
Өдөрлөгийн үеэр гишүүдийн дунд Амтат хоол, Амтат зууш бэлтгэх 2 төрлийн тэмцээн явуулж 14 хүн оролцож Шүүгчдийн үнэлгээгээр Амтат зууш бэлтгэх тэмцээнд Ахмадын хорооны гишүүн М.Жаргалсайхан 1-р байр, А.Оюунчимэг 2-р байр, Амтат хоол бэлтгэх тэмцээнд Ахмадын хорооны гишүүн Л.Маалинхүү 1-р байр, Д.Оюунбилэг 2-р байранд тус тус шалгарч Ахмадын хорооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Ахмадын хорооны удирдах зөвлөлийн дарга Ж.Цогтоо хорооны нийт эмэгтэй гишүүдэд баяр хүргэж, хорооны үйл ажиллагаанаас танилцуулан, дурсгалын зүйл гардуулав.
Ахмадын холбоо оны аваргаа шалгаруулав
Монгол Улсын Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан Ахмадын холбооноос зохион байгуулсан Шатрын тэмцээнд хот хөдөөгийн 10 баг тамирчид оролцож ОБЕГ-ын Ахмадын хорооны Н.Нансал ахлагчтай баг тэргүүн байр эзэлж аваргын цом, мөнгөн шагнал хүртлээ.
Уг тэмцээнд эмэгтэй тамирчдаас ахмад тамирчин 97 настай Г.Панпаан оролцож тэргүүн байр эзэлж Ахмадын холбооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Монгол хурандаа нийгэмлэг аваргаа шалгаруулав
Монгол хурандаа нийгмлэгээс уламжлал болгон зохион байгуулсан Монгол хурандаа цол бий болсны 82 жилийн ой, Монгол хурандаагийн өдөрт зориулсан шатар, теннис, биллярдны тэмцээнд Онцгой байдлын клубийн баг тамирчид амжилттай оролцлоо.
Шатрын аварга шалгаруулах тэмцээнд тус клубын тамирчин хурандаа Ш,Ганболд , Х.Мөнхжаргал, С.Цогтбаатар нар оролцож хурандаа Ш.Ганболд 2-р байр, хурандаа Х.Мөнхжаргал 3-р байранд шалгарав.
Биллярдны тэмцээнд хурандаа Ч.Хүрэлтогоо, В.Чимэдцэрэн нар оролцож хурандаа В.Чимэдсүрэн тэргүүн байр эзлэв.
Ширэний теннисний тэмцээнд хурандаа Л.Тогтох, Ш.Ганболд, Ж.Пүрэв нар амжилттай оролцлоо.
Дээрхи уралдаан тэмцээнд шалгарсан баг тамирчид Монгол хурандаагийн өдрийн тохиолдуулан зохион байгуулсан өдөрлөгийн үеэр Монгол хурандаа нийгэмлэгийн шагналаар шагнагдав.
Ахмад настнуудын дунд ширээний теннис, дардсын тэмцээн зохион байгуулав
ОБЕГ-ын Ахмадын хорооноос ахмад настнуудын дунд ширээний теннис, дардсын 2018 оны аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Ширээний теннисний тэмцээнд 20 гаруй ахмад настан оролцож, ахмад ажилтан У.Батбаяр тэргүүн байранд шалгарч, ахмад ажилтан Т.Ариунболд хоёрдугаар байрт шалгарч, ахмадын хорооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Дардсын тэмцээнд ахмад ажилтан Т.Ариунболд 68 оноогоор түрүүлж, ахмад ажилтан Я.Жансан 38 оноогоор хоёрдугаар байранд шалгарч, ахмадын хорооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.