Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зүүн зүгийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 10-15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 27-32 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 29,30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, 9 дүгээр сарын 1-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд иргэн Х-гийн 82-80 УНП улсын дугаартай, “Мираж”, улсын дугааргүй “БМБ” загварын автомашинууд шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 18:53 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн19:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн Ар-Хустайн зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 23:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хонгорын хажуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ малчин Г, Н, П нарын 15 үхэрт мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.08-ны өдрийн 17-134 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Ганц худаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 6 км-т/ малчин А, Ц нарын 13 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.17-ны өдрийн 17-1674 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Гүн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Увс аймгийн Зүүнговь сумын харьяат малчин Б-гийн 10 үхэрт малын гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д хүргүүлсэн, шинжилгээний хариу гараагүй байна. Тус сумын малын эмчийн 08.03-ны өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Баянцогт сумын харьяат малчин Ч-гийн 12 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.11-ний өдрийн 17-1612 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Морингийн даваа” гэдэг газар тус хороонд оршин суугч иргэн Ц-гийн 14 үхэрт мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, нийслэлийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.26-ны өдрийн 17-1775 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэн-Ус багийн “Цагаан хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ малчин Б-гийн 3 үхэрт 08.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.03-ны өдрийн 17-1542 дугаар шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Гашуун” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат малчин Д, Б, Ц нарын 186 үхэр, 49 хонь, 197 ямаа, нийт 432 малд малын гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.12-ны өдрийн 17-1618 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ-Уул багийн “Улиастайн-Адаг” гэдэг газар 08.19-ний өдөр 1 хярс үхсэн байсныг дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 08.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т малчин П-гийн 2 үхэрт мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.23-ны өдрийн 17-154 тоот хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Хүйтэн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ иргэн Ц-гийн нохой, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.14-ний өдрийн 17-366 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР