Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн нутгаар 15-20 градус, Орхон-Сэлэнгийн саваар 12-17 градус, Говийн бүс нутаг болон Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 29-нд баруун аймгуудын нутаг, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал хээрийн нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. 29-нөөс өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн “Задгай”-д  иргэн Б-гийн эзэмшлийн цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 16:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн “Хужиртын даваа” гэдэг газар иргэн Б-гийн эзэмшлийн 76-77 ХӨВ улсын дугаартай ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 17:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 09:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 14:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 20:17 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 14 алба хаагч, нэмэлтээр Аврах тусгай ангийн 15 алба хаагч, нийт 29 алба хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top