Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зүүн зүгийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 27-32 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 30, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 9 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 11:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд түргэн хоолны газар шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн “Буриадын хороо” гэдэг газар иргэн Д /70 настай, эрэгтэй/ 08.28-ны өдрийн 08:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 21:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Оросын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ Ховд голын усанд ЗХ-ний 123 дугаар ангийн алба хаагч Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай, эрэгтэй/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай, эрэгтэй/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Е /19 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлагыг 08:27-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, ЗХ-ний 123 дугаар ангийн 22 алба хаагч, аймгийн Цэргийн штабын 2 алба хаагч, Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын 10 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатараар ахлуулсан 3 алба хаагч, АТА-ийн 8 алба хаагч, ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр нислэг үйлдэж 08.28-ны өдрөөс хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. 08.28-ны өдөр 3 завьтай, 18 км газар усаар урсаж, 3.5-4 метрийн гүнд 4 удаа шумбалт хийсэн. /Нийт 55 хүн, 6 автомашин, 3 завь, 1 нисдэг тэрэг/
4.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хонгорын хажуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ малчин Г, Н, П нарын 15 үхэрт мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.08-ны өдрийн 17-134 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Ганц худаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 6 км-т/ малчин А, Ц нарын 13 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.17-ны өдрийн 17-1674 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Гүн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Увс аймгийн Зүүнговь сумын харьяат малчин Б-гийн 10 үхэрт малын гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д хүргүүлсэн, шинжилгээний хариу гараагүй байна. Тус сумын малын эмчийн 08.03-ны өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Баянцогт сумын харьяат малчин Ч-гийн 12 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.11-ний өдрийн 17-1612 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Морингийн даваа” гэдэг газар тус хороонд оршин суугч иргэн Ц-гийн 14 үхэрт мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, нийслэлийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.26-ны өдрийн 17-1775 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэн-Ус багийн “Цагаан хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ малчин Б-гийн 3 үхэрт 08.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.03-ны өдрийн 17-1542 дугаар шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Гашуун” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат малчин Д, Б, Ц нарын 186 үхэр, 49 хонь, 197 ямаа, нийт 432 малд малын гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.12-ны өдрийн 17-1618 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ-Уул багийн “Улиастайн-Адаг” гэдэг газар 08.19-ний өдөр 1 хярс үхсэн байсныг дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 08.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т малчин П-гийн 2 үхэрт мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.23-ны өдрийн 17-154 тоот хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Хүйтэн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ иргэн Ц-гийн нохой, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.14-ний өдрийн 17-366 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР