Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Өвөрхангай аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 28-33 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын ихэнх, говь болон баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Улаан толгой” гэдэг газар “Увс шилтгээн” ХХК-ийн хадлангийн талбайд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 10:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 18:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 18:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 22:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд граж, хураалттай банз шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 17:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Зээргэнэ” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.29-ний өдрийн 09:45 цагт хүлээн авч орон нутгийн 40 иргэн, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, 08.29-ний өдрийн 15:10 цагт бүрэн унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.
4.Хүний гоц халдварт өвчин /олон улсын хөл хориот/
Ховд: Жаргалант сумын Цамбагарав багт тус сумын харьяат иргэн М /30 настай, эрэгтэй/ 08.24-ний өдөр тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авсны улмаас тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй, өвчилсөн байж болзошгүй тухай мэдээллийг тус аймгийн ЗӨСТ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт 08.24-ний өдрийн 19:40 цагт мэдээлсэн. Тус аймгийн Засаг даргын 08.25-ны өдрийн А/363 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 08.26-ны өдрийн А/364 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Тухайн иргэнийг аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторын 08.28-ны өдрийн 13623-13629 дугаарын хариугаар Тарваган тахал өвчинөөр өвчилсөн болох нь батлагдсан. Тус аймгийн Засаг даргын 08.28-ны өдрийн А/367 дугаар захирамжаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний болон бараа, түүхий эдийн зах, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болон бар, ресторан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг 08.28-ны өдрийн 18:00 цагаас 08.30-ны өдрийн 23:00 цагт хүртэл түр хугацаагаар зогсоосон.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн “Буриадын хороо” гэдэг газар иргэн Д /70 настай, эрэгтэй/ 08.28-ны өдрийн 08:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 21:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Далт” гэдэг газраас /аймгийн төвөөс 15 км-т/ цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 16 давхар орон сууцны 15 дугаар давхрын цонхноос хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 01:45 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 13 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж, тус хорооны харьяат иргэн М /22 настай, эмэгтэй/ үсрэх гэж байсныг аварч, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Хойд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ “Өгий” нууранд тус сумын харьяат иргэн Д /62 настай эрэгтэй/, П /55 настай эрэгтэй/ нар 29-23 АРХ улсын дугаартай “Тоёота приус-11” загварын суудлын автомашинтай осолдсон тухай дуудлагыг 08.29-ны өдрийн 09:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын зааварчилгааны дагуу тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч П.Мөнхнасангаар ахлуулсан 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, нуурын эргээс 15 метрийн зайнаас автомашин, осолдсон иргэдийн цогцсыг гаргасан.
Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Оросын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ Ховд голын усанд ЗХ-ний 123 дугаар ангийн алба хаагч Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай, эрэгтэй/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай, эрэгтэй/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Е /19 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлагыг 08:27-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатараар ахлуулсан 4 алба хаагч, ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгний багийн 4 алба хаагч, ЗХ-ний 123 дугаар ангийн 41 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 20 ажилтан, нийт 113 хүн, 15 автомашин, 6 завь, 1 нисдэг тэрэгтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 08.29-ний өдөр 9 цэгт пост гарган, явганаар голын эрэг дагуу 72 км, 3 завиар голоор усаар 180 км газарт, нуур болон голын усанд 1.8-5 метрийн гүнд 240 минутын шумбалт хийсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР