Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.
Хэлэлцүүлгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга Н.Бямбадорж, тус газрын хуулийн мэргэжилтэн Ч.Тэрбиш нар удирдан явуулсан юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Төрийн алба, Шүүх эрх мэдэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд өрнүүлж, сэдэв тус бүрийг танилцууллаа.Дээрх зургаан сэдвийн танилцуулга хийгдсэний дараа алба хаагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Хэлэлцүүлэгт Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 200 орчим алба хаагч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.