Алба хаагчдыг “Эх орны төлөө-3” хүндэт тэмдгээр шагнав

21267512_1906876116229837_124518712_o.jpg

“Ховд” голын усанд осолдсон алба хаагчдыг эрэн хайх ажиллагааг амжилттай зохион байгуулан ажилласан Онцгой байдлын албаны алба хаагчдыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Эх орны төлөө-3” хүндэт тэмдгээр шагнасныг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад гардуулан өглөө.

Тус эрлийн ажиллагааг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги болон Ховд, Увс, Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зохион байгуулан эрлийн гурав дахь өдрөө осолдсон алба хаагчдын цогцсыг олсон юм.

Эрэн хайх ажиллагааг Оросын тохой гэдэг газраас Нуурын хөвөө хүртэл нэг талдаа 18 км зохион байгуулж 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 14 цаг 12 минутанд эхний хүнийг осолдсон газраас 80 метр зайд, 3 метр гүнээс, мөн 15 цаг 02 минутанд осолдсон газраас 200 метр зайд, 5 метрийн гүнээс хоёр хүний цогцсыг тус тус олж Цагдаагийн болон Прокурорын байгууллагад хүлээлгэн өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top