Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ой, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 50 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэл хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын дунд “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, “Аврагч” техник спортын хороо, Улсын нөөцийн салбарууд, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Нийслэлийн аврах анги, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Хууль сахиулахын их сургууль, Ахмадын хороон зэрэг нийт 30 багийн 200 гаруй алба хаагч оролцсон юм.
Тэмцээний эрэгтэй багийн төрөлд нэгдүгээр байранд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн баг тамирчид, хоёрдугаар байранд НОБГ-ын харьяа нийслэлийн аврах 105-ын баг тамирчид, гуравдугаар байранд НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид шалгарсан бол эмэгтэй багийн төрөлд нэгдүгээр байранд нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны баг тамирчид, гуравдугаар байранд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Мөн энэ үеэр тэмцээнд оролцож байгаа Олон Улсын хэмжээний мастер болон спортын мастер цолтой тамирчдад хүндэтгэл үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.