НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Европын Холбооны төлөөлөгчийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг үндэсний түвшинд хангах нь” сэдэвт гурван шатны сургалтыг зохион байгуулсан.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар, томоохон хотууд болох Дархан-Уул, Эрдэнэт хотууд нь 2016 оны 10 дугаар сард НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачилсан “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот”-ын чадавхыг бий болгох нь кампанит ажилд нэгдэн орсон юм.
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын БТХАГ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Ази Номхон далайн бүсийн төв, зүүн Хойд Азийн бүс нутгийн дэлхийн боловсрол, сургалтын төвийн ажилтан Анна Кристина Торланд тэргүүтэй ажлын хэсэг 09 дүгээр сарын 12-ны өдөр Дархан Уул аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг “Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх нь” сэдэвт хоёр шатны сургалтаар олж авсан мэдлэгээ орон нутагт хэрхэн ашиглаж, хэрэгжүүлж байгааг газар дээр нь үзэж танилцан заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот”-д нэгдэн орсонтой холбогдуулан Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өөрсдийн санаачлагаар болон орон нутгийн тусламж, дэмжлэгээр “Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт дадлагын цогцолбор” барих ажлыг эхлүүлсэн юм.
Ажлын хэсгийн гишүүд тус төвийн барилгын ажилтай танилцаад, цаг үеэ олсон энэхүү бүтээн байгуулалтын ажилд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлээд орон нутгийн түвшинд сургалт үр өгөөжөө өгч “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” болгох зорилтот ажил биеллээ олж байна ажлын хэсгээс гэж дүгнэсэн гэж Дархан Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.