Говь-Алтай аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

21733516_1898221020188828_205864025_o.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Говь-Алтай аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, 36 мэргэжлийн анги, 29 аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүн 2017 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд астрономийн 30 цаг, оперативын 240 цагийн багтаамжтайгаар гурван шат, зургаан үетэйгээр ажиллах юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах, бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа.

Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа, мал, амьтны гоц халдварт өвчин, зуд, хүчтэй цасан шуурганы  үед нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллаж байна гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын  газраас мэдээллээ.

 

scroll to top