Хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлаг, байгууллагуудын алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх шаталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд Герман хэлний анхан шатны сургалтыг тус Их сургууль дээр 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ныг хүртэл (7 хоногийн 1 өдөр, гарагийн хэлбэрээр) зохион байгуулах гэж байна.
Иймд, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагаас герман хэлний мэдлэг дээшлүүлэх сургалтад хамрагдахыг хүссэн алба хаагчид ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Амгалантай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны дотор холбогдоно уу.
Харилцах утас: 262510, 89057521
ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар