JDS хөтөлбөрийн элсэлтэд урьж байна

nema-and-jds.jpg

“Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр” нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 17 дахь элсэлтээ зарлаж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төрийн байгууллагын алба хаагч, хувийн хэвшлийн ажилтныг Япон Улсын их, дээд сургуулийн магистрантурт хоёр жилийн хугацаатай суралцуулах юм.

JDS хөтөлбөрийн танилцуулга, сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй, элсэлтийн материалаа хэрхэн бүрдүүлэх тухай танилцуулга семинарыг Улаанбаатар хотноо 2017 оны 09 дүгээр сарын 13, 27, 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд Монгол-Японы Төв дээр 17:30-19:00 цагт зохион байгуулах юм байна.

Иймд, төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагаас Япон улсад магистрын болон докторын сургалтад суралцахыг хүссэн алба хаагчид ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Амгалантай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны дотор холбогдоно уу.

Харилцах утас: 262510, 89057521

Магистр болон докторын элсэгчдэд тавигдах шаардлага, бусад дэлгэрэнгүй мэдэээллийг дараах цахим хуудсаас харна уу. http://jds-scholarship.org/

ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар

scroll to top