Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс шинэ байрныхаа нээлтийг хийлээ

1.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн шинэ барилгын нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.
Нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар болон аймаг, сумын удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр энэ зун гарсан ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэн хамт олноо хошуучлан ажилласан зарим алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газар, аймаг орон нутаг болон бусад байгууллагын шагналаар шагнаж урамшуулав.

Мандал сум нь 9 баг 2 тосгонтой. Нийт 7,3 мянган өрхийн 25,6 мянган хүн амтай. Улаанбаатар хотоос 174 км, аймгийн төвөөс 210 км зайд байрладаг. Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг, нийт 484,3 мянган га газар нутагтай төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-рт ордог томоохон сум юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top