Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар  багавтар  үүлтэй,  хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар сэрүүсч 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи  баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулсаар, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 20-нд баруун зүгийн нутгаар, 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 18:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар  ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн давааны түүхий эд авах цэгийн хажууд “Харигаа” ХХК-ийн манаач  П-гийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 07:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын дугаар багийн сургуулийн хороонд иргэн М-ийн 2 машин өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  41 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.09.17-ний өдрийн 13:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын (Хөвсгөл), Ренчинжугнай багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 05:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 89 иргэн, нийт 100 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 09.14-ний өдрийн 15:00 цагт цурманд оруулан, 09.17-ны өдрийн 20:00 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Увс аймгийн Өндөрхангай сумын Цагаан нуур багийн “Хорин бугатын  цагаан салаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч орон нутгийн 26 иргэн, 4 мотоцикльтой ажиллаж, 20:00 цагт цурманд оруулсан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн С /33 настай, эрэгтэй/ Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09 цагт осолдсон тухай  дуудлагыг 2017.09.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 36 иргэн 7 морь, 5 мотоцикльтой, нийт 49 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн М /32 настай, эрэгтэй/ загасчилж яваад “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 5 иргэн, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 0.4 км-т/ тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нэмэлт дуудлагаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 09.17-ны өдрийн 09:15 цагт ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

5.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хонгорын хажуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ малчин Г, Н, П нарын 15 үхэрт мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.08-ны өдрийн 17-134 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Хонгор” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 70 км-т/ малчин Н-ийн 3 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 09.06-ны өдрийн 17-110 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорнод аймгийн Булган сумын Чулуут багийн “Туг-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 44 км-т/ Төв аймгийн Жаргалант сумын харьяат малчин Г-гийн 4 малд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, тус сумын малын эмчийн 09.09-ний өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Янтын бүрд” гэдэг газар /сумын төвөөс хойд зүүн зүгт 80 км-т/ Булган аймгийн Баяннуур сумын харьяат малчин Ц-гийн 2 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.26-ны өдрийн 17-1772 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Ганц худаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 6 км-т/ малчин А, Ц нарын 13 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.17-ны өдрийн 17-1674 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Гүн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Увс аймгийн Зүүнговь сумын харьяат малчин Б-гийн 10 үхэрт  малын гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д хүргүүлсэн, шинжилгээний хариу гараагүй байна. Тус сумын малын эмчийн 08.03-ны өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн “Зүүн холбоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ Төв аймгийн Аргалант сумын харьяат малчин О-гийн 24 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, тус сумын малын эмчийн 09.12-ны өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ тус аймгийн Баянхангай сумын харьяат малчин О-гийн 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.22-ны өдрийн 17-1488 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Морингийн даваа” гэдэг газар тус хороонд оршин суугч иргэн Ц-гийн 14 үхэрт мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, нийслэлийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.26-ны өдрийн 17-1775 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Био компинат”-д иргэн Д-гийн 41 үхрээс, 2 үхэрт 09.07-ны өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 09.09-ний өдрийн 17-1917 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэн-Ус багийн “Цагаан хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ малчин Б-гийн 3 үхэрт 08.01-ний өдөр мал, амьтаны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.03-ны өдрийн 17-1542 дугаар шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Өлзийтийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ малчин Б, Э, Ө, Ч нарын нийт 4 өрхийн, 15 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 09.12-ны өдрийн 17-1943 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд тус хорооны харьаят иргэн М-ийн 3 үхэрт 09.07-ны өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д  шинжлэхэд 09.08-ны өдрийн 17-1920 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн “Түймэртийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 70 км-т/ малчин Б-гийн 1 ямаанд мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 09.02-ны өдрийн 17-339 тоот хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top