Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 24-29 градус, говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв: 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх  нутгаар, 23-нд баруун болон төвийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 21,24-нд ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с, 22-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 21-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд иргэн Г-гийн 99-55 УНХ улсын дугаартай “Норд бенз” загварын ачааны автомашин, 600 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 08:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 14 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, А-24 дүгээр шалган нэвтрүүлэх цэгийн хажууд автозам дээр иргэн Б-гийн 04-96 УБУ улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашин, чиргүүл, 700 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 25 алба хаагч, нэмэлтээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч, УСУГ-ын 6 ажилтан, дүүргийн “Тохижилт үйлчилгээний компани” ОНӨҮГ-ын 2 ажилтан, нийт 41 хүн, 12 автомашинтай ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Өндөр настны Их-Ам” гэдэг газар иргэн Д-гийн малын саравч, 400 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 01:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багт гэр, 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 12:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн задгайд /Булган сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ иргэн Г-гийн 400 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 22:47 цагт хүлээн авч тус аймгийн Булган суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн М /32 настай, эрэгтэй/ загасчилж яваад “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 5 иргэн, нийт 23 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.19-ний өдрийн байдлаар усаар 185 км, явганаар 65 км газарт эрэн хайж, гүний шумбалтыг 7-12 метрийн гүнд 30 минут хийсэн.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн С /33 настай, эрэгтэй/ Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09:00 цагт осолдсон тухай  дуудлагыг 2017.09.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 36 иргэн, нийт 49 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.19-ний өдрийн байдлаар усаар 85 км, явганаар 16 км газарт эрэн хайж, гүний шумбалтыг 9 удаа хийсэн.

4.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн “Баян голын-Ам” гэдэг газар малчин М-ийн 2 тугал 09.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 09.18-ны өдрийн 17-406 дугаар хариугаар “Боом” өвчин болох нь тогтоогдсон.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Хонгор” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 70 км-т/ малчин Н-ийн 3 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 09.06-ны өдрийн 17-110 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорнод аймгийн Булган сумын Чулуут багийн “Туг-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 44 км-т/ Төв аймгийн Жаргалант сумын харьяат малчин Г-гийн 4 малд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, тус сумын малын эмчийн 09.09-ний өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Янтын бүрд” гэдэг газар /сумын төвөөс хойд зүүн зүгт 80 км-т/ Булган аймгийн Баяннуур сумын харьяат малчин Ц-гийн 2 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.26-ны өдрийн 17-1772 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Ганц худаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 6 км-т/ малчин А, Ц нарын 13 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.17-ны өдрийн 17-1674 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Гүн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Увс аймгийн Зүүнговь сумын харьяат малчин Б-гийн 10 үхэрт  малын гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д хүргүүлсэн, шинжилгээний хариу гараагүй байна. Тус сумын малын эмчийн 08.03-ны өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн “Зүүн холбоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ Төв аймгийн Аргалант сумын харьяат малчин О-гийн 24 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, тус сумын малын эмчийн 09.12-ны өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ тус аймгийн Баянхангай сумын харьяат малчин О-гийн 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.22-ны өдрийн 17-1488 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Морингийн даваа” гэдэг газар тус хороонд оршин суугч иргэн Ц-гийн 14 үхэрт мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, нийслэлийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.26-ны өдрийн 17-1775 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Био компинат”-д иргэн Д-гийн 41 үхрээс, 2 үхэрт 09.07-ны өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 09.09-ний өдрийн 17-1917 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэн-Ус багийн “Цагаан хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ малчин Б-гийн 3 үхэрт 08.01-ний өдөр мал, амьтаны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.03-ны өдрийн 17-1542 дугаар шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Өлзийтийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ малчин Б, Э, Ө, Ч нарын нийт 4 өрхийн, 15 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 09.12-ны өдрийн 17-1943 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд тус хорооны харьаят иргэн М-ийн 3 үхэрт 09.07-ны өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д  шинжлэхэд 09.08-ны өдрийн 17-1920 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top