Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт бороо, уулархаг нутгаар хур тундас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 9-14 м/с, говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд зарим газраар 14-16 м/с, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24,25-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч  шороон болон цасан шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Тоост-Ухаа ” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ 9000 боодол нуруулдсан өвс шатсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 10:45  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 35 иргэн, нийт 45 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шинэ-Амгалан хотхонд цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 16:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 30 иргэнийг гаргасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Ажилчны хороонд 1 машин өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Сэргэлэн сумын Очир хүрээ багийн “Нүхтийн Хар-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр  гарсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 14:40 цагт түймрийг бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн С /33 настай, эрэгтэй/ Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09 цагт осолдсон тухай  дуудлагыг 2017.09.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 36 иргэн,мнийт 53 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.20-ны өдрийн байдлаар усаар 35 км, явганаар 45 км газарт эрэн хайж, гүний шумбалтыг 6 удаа хийсэн.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн М /32 настай, эрэгтэй/ загасчилж яваад “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 5 иргэн, нийт 23 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.20-ны өдрийн байдлаар усаар 35 км, явганаар 55 км газарт эрэн хайж, гүний шумбалтыг 7-12 метрийн гүнд 6 удаа хийсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top