Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдад Онцгой байдлын албаны тугийг гардуулан өглөө

DSC_2176.jpg

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дугаар тэмцээн Турк улсын Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25 наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд болно.

Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчид бэлтгэлээ хангаж, эх орноосоо маргааш мордох гэж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Дэлхийн аварга шалгаруулах 13 дугаар тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Монголын шигшээ багийн тамирчдыг ОБЕГ-ын даргын 2015 оны А/43 тоот тушаалын дагуу байгуулсан байдаг.

Энэ удаагийн 13 дугаар тэмцээнд оролцох багийн ахлагчаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, дасгалжуулагчаар бэлтгэл дэд хурандаа, ОУХМ Д.Ганболд нар ажиллаж байна.

 Багийн бүрэлдэхүүнд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ О.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, 1-р зэрэгтэй Э.Билгүүн нар багтаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top