Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 4-6 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи 27-28-нд говь, талын нутгаар 14-16 м/с, 29-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 03:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 1 эрэгтэй хүн /нэр, нас, хаяг тодорхойгүй/ өртөж нас барсан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Шивээ багт малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 09.25-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Чулуун худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.25-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, Хилийн 0132 дугаар ангийн 2 дугаар заставын 30 алба хаагч, орон нутгийн 35 иргэн, нийт 77 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 09.25-ны өдрийн 21:26 цагт түймрийг бүрэн унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ тус сумын харьяат иргэн Х /42 настай, эмэгтэй/ 09.20-ны өдөр самар түүнэ гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, нийт 17 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн С /33 настай, эрэгтэй/ Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09 цагт осолдсон тухай дуудлагыг 2017.09.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.25-ны өдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн Бирвааз хүртэл усаар 55 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР