ОХУ-ын Иргэний хамгаалалтын академийн сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлын хүрээнд 2017 оны 10 дугаар сараас Хууль сахиулахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвд орос хэлний дамжааг хичээллүүлэхээр төлөвлөж байна.
Иймд цаашид ОХУ-ын Иргэний хамгаалалтын академи, Гал эсэргүүцах албаны академид элсэн суралцах хүсэлтэй, ОБЕГ-ын 2016 оны А/181 даргын баталсан “Гадаадын академи, их, дээд сургуульд суралцагчдыг сонгон шалгаруулах, суралцуулах журам”-д заасан ерөнхий шаардлага хангасан алба хаагчид өөрийн анги, байгууллагын дарга, захирагчаар уламжлан хүсэлтээ Захиргааны удирдлагын газарт 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
(Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн бодлого, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хурандаа С.Амгалан харилцах утас: 262510, 89057521)
ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР