Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

9X1A0920.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн түүхт  50 жилийн ой, Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ОБЕГ-ын нийт ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажиллагаа өнөөдөр Аврах тусгай анги дээр боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ахмадууд Аврах тусгай ангийн үйл ажиллагаа болон  аврагчдын ойгоо угтан хийсэн  бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм.

Тус арга хэмжээг ОБЕГ-ын удирдлага болон ахмадын хорооны удирдах  зөвлөлөөс зохион байгуулсан бөгөөд нийт 130 гаруй ахмад оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top