Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, Их нууруудын хотгороор 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас өглөөдөө орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 5-7 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 3, 4-нд Алтай салбар уулсаар, 5, 6-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эм Ви” ХХК-ийн хашаанд “Эм-Ви” ХХК-ийн агуулахын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 00:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн 10 дугаар хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 07:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 11:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Бичил уурхайн осол:
Техникийн холбогдолтой осол: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, 57 дугаар уклонд иргэн Г-гийн нүүрсний бичил уурхайд леботикны тросс тасарч, ковш уурхайн амыг бөглөж, 7 хүн уурхайд боогдсон тухай дуудлагыг 10.02-ны өдрийн 00:58 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулж, иргэн М /46 настай, эрэгтэй/, О /42 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, П /31 настай, эрэгтэй/, Э /28 настай, эрэгтэй/, З /24 настай, эрэгтэй /, Б /24 настай, эрэгтэй/ нарыг аварч уурхайгаас гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР