Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт 2017 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр иргэдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Иргэдэд болзошгүй аюул ослоос өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах тухай мэдлэг ойлголт өгөх зорилготой тус сургалт Өрхийн бэлэн байдал, Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, хувийн бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангах, Галын аюулгүй байдал, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь иргэний оролцоо сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
Аймгийн Хөгжимт драмын театрт хоёр ээлжээр явагдсан тус сургалтад нийтдээ 500 гаруй иргэн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.