Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт 2017 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулна.
Тус гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд тэрээр өнөөдөр сургалт явуулах, бэлтгэл бэлэн байдалтай танилцсан юм.
Мөн аймгийн Онцгой комисс, бүх шатны засаг дарга нар, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах талаар сургалт явууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.