Клубуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна

22290362_1541351085951430_546727802_n.jpg

    Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16-р анги байгуулагдсаны 40 жилийн ой, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын аварга шалгаруулах хоёрдахь удаагийн тэмцээн Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. 

    Тус тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангада”, Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубуудийн шигшээ баг болон урилгаар Монгол Улсын залуучуудын шигшээ баг, Хууль сахиулахын их сургууль, Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн нийт 8 багийн 60 орчим тамирчин оролцож, довтолгооны шат, 4х100м, саадтай 100 м-ийн гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрөлд аваргуудаа шалгаруулах юм.

Өнөөдөр довтолгооны шат болон 4х100 метрийн төрлийн тэмцээний аваргууд тодорлоо.  Довтолгооны шатны төрлийн нэгдүгээр байранд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, хоёрдугаар байранд Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч, спортын мастер Н.Пүрэвдаш гуравдугаар байранд Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг нар шалгарсан юм. 

Харин 4х100 метрийн төрөлд нэгдүгээр байрыг Хойд бүсийн Алтангадас баг, хоёрдугаар байрыг Хууль сахиулахын их сургуулийн баг, гуравдугаар байрыг НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн баг тамирчид тус тус эзэллээ.

Уг тэмцээн  маргааш  саадтай 100 метрийн гүйлт, байлдааны тархалтын төрлөөр үргэлжлэн явагдаж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас эхэллээ.

 

scroll to top