Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөлөөс санаачлан Сахилга, ёс зүйн албатай хамтран тус газрын нийт ахлах ахлагч цолтой алба хаагчдыг хамруулан “Ахлах ахлагч нарын манлайлал” сэдэвт арга хэмжээг зохион явууллаа.
Энэхүү арга хэмжээ нь олон жил ажилласан, туршлагатай алба хаагчид Онцгой байдлын албанд шинээр ажилд орсон залуу боловсон хүчнийг хариуцан авч, албаны хэмжээнд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, алба хаагчдын цэрэгжилт, жагсаалч байдлыг хэвшүүлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар өөрсдийн туршлага, санал бодлоо хуваалцсан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Мөн бүрэлдэхүүний дунд бүлгийн хэлэлцүүлэг, ахмад ажилтны ажил, амьдралын туршлага сонсох, ахлах ахлагч нарын манлайлал лекц, багш шавийн барилдлага зэрэг арга хэмжээг тус тус зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээс гаргасан санал, хүсэлтийг ажил хэрэг болгох, цаашид дэд ахлагч, ахлагч нарын уулзалт арга хэмжээг шат дараалан зохион байгуулахаар төлөвлөөд байна Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.