Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 9-11 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 21-нд төвийн аймгуудын нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд зарим газраар, 22-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Дулаанхан багийн Дулаанхан тосгон, 1 дүгээр хэсгийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 02:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд жорлон, чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 16:33 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 23:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байшин, 39-13 УБЭ улсын дугаартай “Мазда” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 01:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 14:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Сэлэнгэ аймгийн Түшиг сум, Ар-Нуга багийн “Байвын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км-т, Ө-105°06’00”, У-50°36’00”/ 10.19-ний өдрийн 01:46 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар ирүүлж тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад мэргэжлийн ангийн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын төвийн бүх барилгад үзлэг хийхэд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэлээлсэн. Газар хөдлөлтийн мэдээллийг ҮАБЗ-ийн гишүүд, ОБЕГ-ын удирдлагуудад багц мессежээр хүргэсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нурангинаас /эрэн хайх аврах/: Увс аймгийн Тариалан сумын Толь багийн “Бор хавцал” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ тус аймгийн Улаангом сумын харьяат иргэн О /41 настай, эрэгтэй/ гар аргаар алт олборлож байгаад 30 метрийн гүн цооногт унаж нас барсан тул цогцсыг гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 21:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр цогцсыг гаргахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР